1. Нойрмоглох(snooze) товчийг аль болох битгий дар: Сэрүүлэг ч гэсэн мэдрэмжтэйг чи мэдэх үү? Тэр товчийг дарж босох цагаа бага багаар хойшлууллаа гээд босоход улам л хэцүү болох болно. Тиймээс сэрүүлэг дуугарлаа “Год” хийгээд босдог байвал биед чинь ч, сэтгэл санаанд чинь ч амар байна.
2. Онлайн болохоо түр азна: Гар утасныхаа wifi тэмдэг дээр яг дарах гэж байна уу? Үгүй шүү, хонгор минь. Түр цааш тавиад цонхоо нээж нарны туяа, сэрүүн салхийг мэдрээрэй. Дулаарах тусам утаа багасч, нар эрт манддаг болно. Ай, сайхан даа.
3. Дасгал хий: Өглөөний хөнгөхөн дасгалын цаг гарга. Бие халаалтын үндсэн дасгалуудыг хий. Босож чадахгүй байхад юун дасгал вэ гэж үү? Тэгвэл бүр ч илүү хийх хэрэгтэй дээ. Дараа нь чи өөртөө талархах болно.
4. Чимээгүй цаг: Өглөө бүгд унтаж байх үед өөртөө зөвхөн амьсгалаа л ажиглах 2 минутыг гаргаж өг. Амьсгалаа хэрхэн авч гаргаж байгаа өөрийгөө ажиглаж бие махбодио тэнцвэржүүлээрэй.
5. Сунгалт: Бид л суниах гээд нэрлэчихсэн болохоос биш өглөө босоод хоёр гараа өргөж сунгадаг чинь сунгалт шүү дээ. Хөнжлөө хуу татаж тасалгааныхаа агаараар арьсаа амьсгалуулангаа гараа сунгаад, хөлөө сунгаад, биеэ тэр чигт нь сунгаад өг.
6. Эсвэл йог хий: Гэрийн нөхцөлд хийж болох йогийн дасгалуудыг ЭНДЭЭСхараарай.
7. Амаа зайл: Орой амаа угааж унтсан ч өглөө ахиад л угаахгүй бол болохгүй, муухай мэдрэгддэг дээ. Тэнд байгаа нян бактериуд ходоод руу чинь орж үрэвсүүлж чадна гээд боддоо. Муухай байгаа биз? За тэгвэл босоод амаа угаачих эсвэл зайлчих. Харин одоо зөгийн бал эсвэл нимбэгтэй ус уугаарай. Бодисын солилцоо сайжирч, арьс чинь толийно. Нимбэгтэй ус уух нь өөр ямар ач тустайгЭНДЭЭС эндээс уншаарай.
8. Чихрээ цааш нь: Өглөө чихэрлэг зүйл идэх нь тохиромжгүй бөгөөд дархлалын системд муугаар нөлөөлж, хэвлийн өөх нэмэгдүүлэх “шидтэй” байдаг. Тиймээс чихэрлэг зүйл иддэг бол болих хэрэгтэй.
9. Бүх юмаа бэлдчихээд унт: Орой унтахынхаа өмнө гар цүнх, фитнессийн цүнх гээд бэлдэж баглах хэрэгтэй юмнуудаа шууд шүүрэхэд боломжтойгоор бэлдээд тавьчихвал сайн.
10. Хөргөгчөө ух: Өдөрт амандаа хийчихмээр зүйлс юу байна цүнхлээд аваад яв. Өдрийн хоолоо хийж авч явдаг бол бүр ч янзтай. Хормогч зүүгээд, жаргалтай нь аргагүй өглөө хоол хийгээд зогсож байгаа өөрийгөө төсөөл дөө.
11. Хөгжим чиний сайн найз: Өглөөд эрч хүч өгдөг дуртай дуугаа сонсвол гоё. Сэрүүлэгнийхээ аян дээр тавих эсвэл гар утаснаасаа шууд тавиад сонсоорой. Ямар дуу тавих вэ гэж бодож байвалЭНДЭЭС хэдэн санаа авч болно шүү.
12. Инээмсэглэ: Нүдээ нээнгүүтээ инээгээрэй. Инээмсэглэх шалтгаан байхгүй байвал өнөөдөр бол бэлэг гэж бодоод инээгээрэй. Өглөөг инээж угтах хамгийн сайхан нь.
13. Амттай өглөөний цай уу: Зүгээр нэг байдаг л биш бүр гойд амттай өглөөний цайг өөртөө зориулж бэлд. Эсвэл амтат жимс, ногоо хольж хийсэн смүүти бэлдэж уугаарай. Хэрвээ чамд жор хэрэгтэй бол ЭНДЭЭС хараарай. Энэ ч гэсэн амьдралаас авах сайхан зүйлсийн нэг.
14. Ороо сайхан хураа: Зүгээр нэг биш үзэсгэлэнтэй болгож хураагаарай. Тухлаг сайхан санагдаж, орой унтахдаа ч чи инээмсэглэх болно.
15. Тухайн өдрийн төлөвлөгөөгөө гарга: Нөхөртэйгөө хамт хөөцөлдөх ажил, орны даавуугаа угаах гээд хувийн, энгийн ажлууд байсан ч хамаагүй бүгдийг нь бичиж төлөвлөөрэй. Ингэснээр хувийн зохион байгуулалттай, үр дүнтэйгээр цаг мөчийг өнгөрүүлж байгаа мэтээр өөрийгөө мэдрэх болно.
16. Гадаад төрхөндөө анхаар: Өдрийн турш өөрийгөө үзэсгэлэнтэйгээр мэдрэх тэр хувцаслалт, нүүр будалт, үс засалтыг өөртөө хийж өгөөрэй. Сайхан эртэй анхны болзоондоо явах гэж байна гэж бодоод бэлдсэн ч болно шүү дээ. Магадгүй тэр орой жинхнээсээ биелчих ч юм билүү.
17. Эцэст нь өөртөө жаахан хайр “өг”: Гарахынхаа өмнө толинд хараад өөрийгөө хэчнээн үзэсгэлэнтэй, ухаантай болохыг хэлж, өөрийгөө сэргээгээрэй. Хүнээс магтаал хүлээхийн оронд өөрөө магтчихвал хялбар бас сайхан.
За ингээд өөрөө өөртөө урам зориг өгч, итгэлтэйгээр гэрээсээ гарч чадахаар боллоо. Магадгүй дээрх аргууд чамд тохирохгүй байж болно. Тэгвэл дээрхээс санаа аваад өөрт тохирохоор зохиогоод хийгээрэй. Хамгийн гол нь чи л аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байх шүү дээ. Чамайг хамгийн ихээр дэмжиж, хүчтэй байлгаж, сэргээх хүн нь өөр хэн ч биш зөвхөн чи юм шүү
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь
хүлээн авна уу.
Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү
Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?
Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж
нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ
содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт
хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх
хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил
тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр
нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх,
хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60
гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм
шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа
зохион байгуулагдсан байна.
Цааш нь унших
ТРАНСФЕР ФАКТОР Бүтээгдэхүүнүүд
Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу