ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор, профессор Д.Батсүрэн БНСУ-ын эрдэмтэнтэй хамтран хорт хавдрыг эмчлэх бодис гарган авчээ. Уг бодисыг Говийн нутгуудаар ихэвчлэн ургадаг “дагуурын хүж өвс”-нөөс “дауринол” хэмээх бодисыг гарган авсан нь хавдрын эсрэг идэвхжилтэй тогтоогджээ. Дауринол бодис нь хорт хавдрын S фазыг сонгомол хэлбэрээр бүрхэж, хавдрын эсийн үржлийг дарангуйлан, зогсоож, хорт хавдрын эсийн амьдрах хугацааг 48 цагийн дотор тав дахин бууруулсан байна. Бодисын туршилтыг хулгана дээр хийсэн нь амжилттай болжээ. Одоогоор хүний бие дээр турших клиник туршилт үлдсэн байна. Уг туршилтыг зургаан жилийн турш хийжээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь
хүлээн авна уу.
Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?
Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж
нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ
содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт
хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх
хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил
тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр
нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх,
хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60
гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм
шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа
зохион байгуулагдсан байна.
Цааш нь унших