Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Гэтэл жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байдаг гэсэн судалгаа бий. Нойргүйдэл нь хувь хүний ажил мэргэжил, амьдралын хэмнэл алдагдах, ялангуяа хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаа түгшүүртэй байх зэрэгтэй шууд холбоотой.
Зарим хүмүүс нойр хулжсан үед янз бүрийн эмийг эмчийн жоргүйгээр дураараа хэрэглэж нөхцөл байдлыг хүндрүүлэх нь бий. Тэгвэл 1 минутын дотор унтах энгийн аргачлалыг хүргэж байна.
“4-7-8” арга
Энэхүү аргыг Харвардын Их Сургуулийн доктор, профессор Эндрю Вайл зохиосон бөгөөд эртний Энэтхэгийн иогийн дасгалд суурилжээ. Тиймээс хүний биед ямар ч аюулгүй юм.
4 секундын турш хамраараа зөөлөн амьсгал
Амьсгалаа 7 секундын турш барь
Дараа амьсгалаа 8 секундын турш амаараа гарга
Энэ бол зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулах амьсгалын энгийн дасгал юм. Үүнийг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.
Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй үед цусан дахь адреналиний хэмжээ нэмэгдэж улмаар амьсгал хурдсаж, гүнзгий амьсгалж чадахаа больдог. Харин дээрх дасгал тайвшрахад хамгийн тустай аж. Мөн амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх үед төв мэдрэлийн системийн ачаалал багасч, бухимдал, түгшүүр холддог гэдгийг мэдрэлийн эмч нар хэлж байна.
-Нойрны дутагдал IQ-г бууруулдаг-
Олон хүмүүс шаардлагатай нөхцөлд нойроо хасан ажиллаж амралтын өдрүүд, аль эсвэл дараа нөхөж унтах тухай боддог. Харин зарим нь шөнө хангалттай нойр авч чадахгүй байсаар өглөөг угтдаг.
Судлаачдын үзэж буйгаар өмнө нь хангагдаагүй нойрны хомсдол дараа нь нөхөж унтсанаар бүрэн нөхөгддөггүй гэнэ. Мөн энэ байдал олон удаа давтагдвал жинхэнэ асуудал үүсч эхэлдэг аж. Энэ нь нэг хэсэг хугацааны дараа биш нэлээд хэдэн жилийн дараа хурц хэлбэрээр илэрч эхэлдэг аж. Нойр дутуу явснаас үүдэн ой тогтоолт муудах, шийдвэр гаргах чадвар доройтох, бүтээлч байдал багасах, сэтгэл хөдлөлөө хянах чадвар буурах зэргээр илэрдэг аж. Нийгмийн идэвх оролцоо, сэтгэл санааны тогтвортой байдал ч мөн нойртой холбоотой байдаг.
Нойр дутагдлаас үүдэлтэй хамгийн том эрүүл мэндийн асуудал бол IQ юм. Хэрэв хүмүүс шөнийн нойроо алгассаар байвал IQ-гийн түвшин 5-8 оноогоор буурдаг болох нь судалгаагаар батлагдсан байна.
Түүнчлэн унтахаас өмнө кофеин болон согтууруулах ундаа хэрэглэх, компьютерийн цэнхэр гэрлийг удаан хугацаагаар харах, шөнийн цагаар хооллох зэрэг нь хангалттай нойр авахад саад учруулдаг гэж дээрх эрдэмтэд тайлбарлажээ. Харин өдрийн цагаар богино хугацаанд дугхийх нь олон талын ач холбогдолтойг онцолсон байна.
Тухайлбал, өдөрт тогтмол 45-60 минут нойр авсан хүмүүсийн цусны даралт сэрүүн байсан хүмүүсийнхээс харьцангуй бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тогтмол дугхийдэг хүмүүс бусдаас бага стресст ордог аж. Мөн дугхийснээр ажлын бүтээмж дээшилж, тархины үйл ажиллагаа идэвхжин, ой тогтоомж сайжирдаг гэнэ.
Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь
хүлээн авна уу.
Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү
Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?
Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж
нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ
содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт
хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх
хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил
тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр
нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх,
хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60
гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм
шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа
зохион байгуулагдсан байна.
Цааш нь унших
ТРАНСФЕР ФАКТОР Бүтээгдэхүүнүүд
Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу