Huawei нэр бүхий хэд хэдэн автомашин үйлдвэрлэгчтэй хамтран автомат жолоодлоготой автомашин хөгжүүлж байна хэмээн Financial Times сайтаас мэдээлжээ. Тодруулбал, Audi, Toyota, GAC гэсэн нэр хүндтэй, автомашины брэндүүдэд Huawei хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмжийг нийлүүлж байгаа гэнэ. Мөн энэ тал дээр Хятадын хоёр автомашин үйлдвэрлэгч Huawei-тэй хамтран ажиллаж байгаа аж.
Huawei-ын стратеги төлөвлөлтийг хариуцдаг Данг Вэньшуань Financinal Times-т “Манай компани 2021 он гэхэд хэрэглэгчдэд хүрэх автомашин бий болгохоор ажиллаж байна. Эдгээр автомашинууд Европ болон Хятадад худалдаалагдана” хэмээжээ.
Түүнчлэн Financinal Times-ын төлөөллүүд Huawei-ийн хөгжүүлж буй жолоочгүй автомашины дүрс бичлэгийг үзсэн байна. Тус бичлэгт байх автомашин нь Huawei-ийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаан ашиглан жолоочийн тусламжгүйгээр ажиллаж байсан ажээ. Дээрх мэдээллээс өөр мэдээллийг Huawei-ын зүгээс хараахан ил болгоогүй байна.
Эх сурвалж: CNBC
Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь
хүлээн авна уу.
Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?
Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж
нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ
содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт
хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх
хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил
тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр
нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх,
хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60
гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм
шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа
зохион байгуулагдсан байна.
Цааш нь унших