Цөс гэдэг хүний элэгнээс ялгаран гарч байдаг шаравтар өнгөтэй өтгөвтөр шингэнийг хэлдэг. Цөс нь хүний идсэн уусан бүх зүйлээс өөх тос болон түүнтэй төстэй хэсгийг задлах, боловсруулах, шингээх ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг юм. Гэхдээ цөс дангаараа биш ходоодны хүчил, нойр булчирхайгаас ялгарах шингэнтэй хавсран байж бүрэн боловсруулалт явагддаг гэж ойлгох хэрэгтэй. Цөсний боловсруулалтын дараа илүүдэл болсон холестрин, гемоглобин зэрэг цөөнгүй бодис биеэс гадагшлахад цөс голлох үүрэгтэй. Цөсний найрлагад янз бүрийн бодис байдаг бөгөөд билирубин гэх будагч бодисын нөлөөгөөр цөс шаравтар өнгөтэй байдаг. Цөсний үйл ажиллагаа өөрчлөгдөхөд өтгөнөөр ялгарах билирубин нь багасах учир цайвар өнгөтэй болох ба харин арьс салт шар өнгөтэй болж гадна талдаа илэрнэ. Үүнийг бид шарлах гэж нэрлэдэг бөгөөд зөвхөн халдвар шар төдийгүй цөсний эмгэгийн үед ч шарладаг нь ийм учиртай. Элэгний үйл ажиллагаа хэвийн хүнд цөс тогтмол ялгарч байдаг.Харин хоол хүнс идсэн үед л цөс 12 хуруу гэдэсний ходоодтой нийлсэн хэсэгт байх цоргоор дотогш орж үүргээ гүйцэтгэнэ. Энэ байдлыг зохицуулахын тулд цөсний хүүдий гэх эрхтэн заяагдсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл хүн хоол хүнс хэрэглээгүй үед ялгарсан цөсийг түр хадгалж байх үүрэгтэй эрхтэн мөн. Тэнд хадгалагдаж буй цөс харьцангуй өтгөн, хүрэн шар өнгөтэй байх ёстой. Хоол идэх үед энэ өтгөн хэсэг шинээр ялгарсан шингэн шар цөстэй холилдон өвөрмөц найрлагатай болох учир хоол хүнснээс өөх тосыг ялган боловсруулах боломжтой болдог. Тэгэхээр аоол боловсруулахад цөс оролцох тусгай дараалалтай гэсэн үг. Эмгэг өөрчлөлтийн үед уг дараалал алдагдах бөгөөд эмгэг хаана, аль хэсэгт зонхилж байгааг олж тогтооход ач холбогдолтой гэж үзэн цөсны шинжилгээ хийхдээ дараалал тус бүрээр нь ялгаж үздэг. Тухайн хүн эрүүл мэндийн дэглэм сайн сахидаг, байнгын хөдөлгөөн дасгал хийдэг бол цөс ялгарах, боловсруулах үйл ажиллагаа нь хэвийн байж цөсний хүүдийд цөс удаан хуримтлагдахгүй гадагшилж байдаг юм.Үүний эсрэг тохиолдолд хүүдийд хуримтлагдсан цөс өтгөрөн, тэр хэрээр хүүдийн хананд өнгөр байдлаар наалдан хоцорно. Энэ нь аажимдаа цөсний чулуу болж хатуурдаг. Цөсний найрлага дахь бодисын хэмжээ харилцан адилгүй ч тодорхой түвшинд байх ёстой. Аль нэг нь давамгайлаад эхэлвэл эмгэг болох магадлалтай. Цөсний чулууны бүтэц ч дотор нь агуулагдсан бодисоосоо хамааран өнгө, хатуулаг, том жижиг янз бүр байдаг. Цөс цөсний хүүдийд байх ёстой хэмжээнээсээ хэтрэх бүрийд түүний хана сунах ба цаашдаа эргэж агших нь сулардаг. Үүнийг цөсний хүүдий томрох эмгэг гэнэ. Ингэж томрох бүхийд хуримтлагдах цөсний хэмжээ нэмэгдэх тул суналт улам ихсэж, цаашдаа нугалрах, бөглөрөх, үрэвсэх, чулуужих байдлаар даамжирна.
Улмаар ялгарсан цөсийг агуулах багтаамж нь багасах учир элэгнээс цөс байнгын ялгаруулалтанд саад учруулна. Энэ нь эргээд элэгний үйл ажиллагаа доголдох, илүүдэл цөсөө судасны ханаар дамжуулан биед эргэн шимэгдүүлэх, цаашдаа арьс салст шарлах төдийгүй элэг өөхлөх, хатуурах гэхчлэн амь насанд халтай өвчин эмгэг болж хүндрэх эрсдэл дагуулдаг. Цөсний хүүдийд илүүдэл цөс хуримтлахгүйн тулд цөс хөөх, цэвэрлэх үйлчилгээтэй хүнс, тухайлбал цагаан идээ, шар сүү, рашаан зэргийг эмчийн заавраар үе үе хэрэглэж занших нь зүйтэй. Цөснөөс тусгай эм гаргаж авдаг бөгөөд ийм зорилгоор үхрийн цөс гиваан гэдэг, баавгайн цөс доньт гэнэ зэргийг өргөн ашигладаг. Гэхдээ цөсөөр бэлтгэсэн эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэхгүй бол эсрэгээр үйлчилж өвчинг хүндрүүлэх эрсдэлтэй байдаг.
Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь
хүлээн авна уу.
Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү
Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?
Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж
нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ
содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт
хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх
хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил
тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр
нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх,
хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60
гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм
шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа
зохион байгуулагдсан байна.
Цааш нь унших
ТРАНСФЕР ФАКТОР Бүтээгдэхүүнүүд
Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу